网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6560|回复: 1
打印 上一主题 下一主题

蒙古国总统查.额勒贝格道尔吉对吉尔吉斯共和国进行访问

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-4-5 08:57:00 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Киргиз Улс дахь айлчлал эхэллээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсоор айлчлахаар тус улсын нийслэл Бишкек хотын “Манас” олон улсын нисэх буудалд газардлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон түүнийг дагалдан яваа албан ёсны төлөөлөгчид болох Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан нарын болон бусад төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын орлогч Д.Оторбаев, тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Айтмурзаев нарын тэргүүтэй албаны хүмүүс тосон авав.
Дараа нь хүндэт харуул жагссан “Конгресс холл” ордны өмнө БНКиргиз  Улсын Ерөнхийлөгч Алмазбек Шаршенович Атамбаев Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг албан ёсоор угтан авч хоёр улсын төрийн дуулал эгшиглэв.

Угтах ёслолын дараа хоёр улсын төрийн тэргүүд Конгресс холл ордны “Аксакалов” танхимд ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Киргиз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атанбаев Монгол Улсын Ерөнхийлөгчийг эх орондоо тавтай морилохыг уриад “Манай эриний 842 онд “Киргизийн хаант улс” бий болж байсан. Энэ жил 1170 жилийнх нь ой тохиож байна. Их Чингис хаан бас аугаа их гүрнийг байгуулж байсан. Энэ түүхийн ул мөр одоо хүртэл байдаг бөгөөд Киргизэд “Монгол дор” хэмээх үе залгаж ирсэн монгол үндэстэн бий. Энэ улбаанаас бид ахан дүүсийн барилдлагатай “садан төрөл” улсууд юм гэж хэлж болно. Бид эрт цагт том жижиг хаант улс байгаад одоо аль аль нь жижиг улс болсноороо ижил төстэй хувь заяатай улсууд. Манай хоёр улсын хэлэнд маш олон үг ижил дуудлагатай байдаг нь тун өвөрмөц тохиол юм” гэлээ.
2#
 楼主| 发表于 2012-4-5 08:57:29 | 只看该作者
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эртнээс харилцаатай Киргиз Улсад тус улсын ерөнхийлөгчийн урилгаар зочлон ирээд байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Монгол Киргиз хоёр орны ард түмэн түүх соёлын хувьд эртний уламжлалтай. Монгол Улсад “Хяргас” нуур “Хэргэсүүр” гээд Киргизтэй холбоотой байгаль түүхийн дурсгал олон байдаг бөгөөд аль аль нь нүүдэлчин угсаатай ард түмэн. Дөрөвдүгээр сарын 22-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиох гэж байна. Энэ ойн өмнө айлчлал хийж байгаа нь билэг дэмбэрэлтэй юм. Манай хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд засгийн газар хоорондын комиссуудын үйл ажиллагаа чухал. Тиймээс энэ оны сүүлийн хагаст засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсад хийх саналтай байгаа” гэв.
БНКиргиз Улсын Ерөнхийлөгч А.Атамбаев “Манай хоёр ард түмэн нүүдэлчин угсаатай ч аль аль нь парламентын засаглалыг сонголоо. Парламентын засаглалд давуу тал их бий гэдэг нь тодорхой. Танай орон Ерөнхийлөгчөө парламентаас бус ард түмнээсээ сонгодог, үүний давуу тал юу вэ? парламентаасаа сонгох нь зардал хэмнэх зэрэг давуу талтай байж болох талаар та бүхэн судалсан уу” хэмээн асуухад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манайх ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог бөгөөд энэ бол ерөнхийлөгч нь ард түмэн дундаа, ойр байхад нь дөхөмтэй учир  бид илүүд үздэг” хэмээн хариулав.
Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн Улаанбаатар-Бишкек- Станбулын нислэг нээж улмаар иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх боломжийн тухай, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа монголоос киргизэд мах экспортлох боломжийн тухай, шинэ тулгар ардчиллыг хөгжүүлж буй орнуудад тулгардаг сорилын талаар санал солилцсоноор ганцаарчилсан уулзалт өндөрлөсөн юм.  
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-3 17:04 , Processed in 0.062475 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表