网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 8842|回复: 1
打印 上一主题 下一主题

Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилж байна

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2013-10-23 13:26:08 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
本帖最后由 蒙古语翻译 于 2013-10-23 13:28 编辑

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-далбан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хоёр дахь гадаад айлчлал болж байна.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бээжин хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай ажил хэргийн уулзалт, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Сычуань мужийн дарга Вэй Хун, Ляонин мужийн  дарга Чэнь Жэнгоа нар айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцоно. Өмнөд хөршид хийж буй Засгийн газрын тэргүүний айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.
Хятадын баруун өмнөд бүс нутаг Сычуань мужийн Чөндү хотноо нээгдэж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм. Иймд тус үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж, энэ үеэр болох “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцоно. Айлчлалын хүрээнд мөн БНХАУ-ын зүүн хойд нутагт орших Ляонин мужид очно. Энд Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцож, Шэньян хотын бага сургуульд зочилж, “Хуй Шань” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк, “Мэнню” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах юм.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа төгсгөлд БНХАУ-д ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ Бээжин хотноо уулзалт хийнэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нарын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд ажиллаж байна.
2#
 楼主| 发表于 2013-10-23 13:27:45 | 只看该作者
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон



Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ.
Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх нээлттэй бодлого хэрэгжүүлжээ. Бизнесийн харилцаанд оролцогч бүх талыг уулзуулах, дэвшилтэт шинэ бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, гэрээ хэлэлцээр байгуулах гээд бүх талын үйл ажиллагааг багтаасан “Баруун бүсийн олон улсын үзэсгэлэн” хэмээх арга хэмжээг Хятадын 15 яам, 12 муж болон Шинжааны Үйлдвэрлэл, барилгын нэгдэл хамтран 2000 оноос хойш зохион байгуулж иржээ. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд гадаадын 51 орон, Хятадын 27 мужийн бизнес эрхлэгчид оролцож, хөрөнгө оруулалтын 1590 гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ жилийн тухайд, 70 гаруй орны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид оролцож байгаа ба үүний дотор Австрали, Канад, Беларусь, Македон, Танзанийн төрийн өндөр албаныхан багтжээ.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг дэмжиж, ач холбогдлыг нь өндөрсгөх үүднээс нээлтийн ажиллагаанд нь гадаадын төр засгийн удирдлагуудыг жил бүр урьж оролцуулдаг байна. Энэ жилийн хүндэт зочин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ уг үзэсгэлэн нь олон улс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх чухал талбар болсныг онцлоод, БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалаа ийм чухал арга хэмжээнээс эхэлж буйдаа сэтгэл хангалуун байна гэлээ. “Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон. Зөвхөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад биш хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч Монгол Улс нээлттэй. Харилцан ашигтай байх, хамтдаа хожих зарчмын дагуу урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн энэ үеэрээ онцолсон юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын ардын урлагийн "Домог" хамтлаг тоглолтоо сонирхууллаа.
Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэн 2013 оны 10 дугаар сарын 23-27-нд Хятадын эдийн засгийн төв болсон Чөндү хотод үргэлжилнэ .

您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-1 22:24 , Processed in 0.079541 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表