网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5541|回复: 3
打印 上一主题 下一主题

Зүйр цэцэн үг5

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-3-12 19:07:32 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Нүүрээ бодсонд орвол нэрээ бодсон нь дээр

Нэг хүний ухаанаас хоёр хүний ухаан дээр

Нэг хүүхэн ичээсэнд орвол нэг барс ичээсэн нь дээр

Нэр хугарсанаас яс хугасан нь дээр

Нялганаас шулганах нь дээр
Нялуурахаас хатуурах нь дээр

Нялуунаас шулуун нь дээр
Нялцгайгаасаа аргуу нь дээр

Минийх долоохон, чинийх долоо гэх

Мэдэхгүй юмаа байхгүй, чадахгүй юмаа болохгүй гэх

Олон хэлбэл чалчаа гэх
Дуугүй суувал ихэмсэг гэх

Өөдөө гэхэд доошоо, доошоо гэхэд өөдөө гэх

Сайн болж гэвэл би хийсэн гэх
Муу болж гэвэл тэр хийсэн гэх
Дэмий үг дээвэр дээгүүр, илүү үг өрхөн доогуур

Зан нь дээгүүр
Заяа нь доогуур
2#
 楼主| 发表于 2010-3-12 19:08:08 | 只看该作者
Муу үгийн ил нь дээр
Муу махны далд нь дээр

Мэднэ гэснээс мэдэхгүй гэсэн нь дээр

Мэдсэнээ хэлдэггүй эрдэмтнээс дуулснаа хэлдэг тэнэг дээр

Мэх сурахын оронд мэргэ сурсан нь дээр

Мянга дахин чихээрээ дуулснаас нэг удаа нүдээрээ үзсэн нь дээр

Ноёнтой нүүрэлдэхээр нохойтой нүүрэлдсэн нь дээр

Нүгэл хийж баяжихээр нүцгэн явсан нь дээр

Сөгдөж ужаргасанд орвол сөрөлцөөд үхсэн нь дээр

Сул үгтэй илтгэлээс сургамж болох яриа дээр

Сурснаас хэлдэггүй цэцнээс мэдсэнээ хэлдэг тэнэг дээр

Сурснаа эс түгээснээс сураггүй нь дээр

Сэтгэлгүй хүүхэнд сэвж
Сээр хүзүүнийхээ махыг барахаар
Сэлэнгийн усанд живж
Сэлүүрт загасанд идүүлсэн нь дээр

Тэнэг магтаалаас цэцэн хараал дээр

Тэнэг хүнд ерөөлгөснөөс цэцэн хүнд хараалгасан нь дээр
3#
 楼主| 发表于 2010-3-12 19:08:37 | 只看该作者
Тэнэг хүнтэй явж олсноос цэцэн хүнтэй явж гээсэн нь дээр

Тэнэгтэй ууц хувааж идсэнээс цэцэнтэй чулуу хамжиж үүрсэн нь дээр

Тэсч суухын оронд тэмцээд явсан нь дээр

Ухаж мэдсэнээс эс хэлэх цэцнээс үзсэн харсанаа хэлэх тэнэг дээр

Үг алдсанаас үхэр алдсан нь дээр

Үг мэдэхгүй хүн олохоо үйл мэдэх эм олсон дээр

Уруудсанд орвол буруудсан нь дээр

Үгийн цөөн нь дээр
Үхрийн олон нь дээр

Үгээр торохоор хөлөөр торсон нь дээр

Үерхээд салахаар үзэлцээгүй явсан нь дээр

Ажилтай хүнтэй ханилшгүй
Атаат дайсантай эвлэршгүй

Ажлаас буцах хүний янз андашгүй

Хүүхдээ өмөөрсөн хүн айлтай таарахгүй
Хүүхнээ өмөөрсөн хүн хүргэнтэйгээ таарахгүй

Хэмжээ тохой мэдэхгүй хэргийн учир ялгаагүй  

Хэнгэрэг дуутай боловч цохихгүй бол дуугарахгүй
Хүн мэргэн боловч хэлэхгүй бол мэдэхгүй
4#
 楼主| 发表于 2010-3-12 19:09:00 | 只看该作者
Хэрсүүгийн үгэнд орвол хээр хонохгүй

Хэрүүлтэй байх шиг зовлон байхгүй
Хэлэлцэхгүй хийх шиг гэмшлэн байхгүй

Хэрүүлч хүнд өө мундахгүй
Хэвцэг эдэд гай мундахгүй

Хэлбэл няцаж болохгүй
Хийвэл буцаж болохгүй
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 05:16 , Processed in 0.064828 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表