网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 4825|回复: 1
打印 上一主题 下一主题

Зүйр цэцэн үг8

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-3-12 19:13:59 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Зовлон туулаагүй бол жаргалын аяс мэдэхгүй.

Зовохгүйгээр хүн болохгүй
Турахгүйгээр мал болохгүй.

Баян эрхэм явахад бүгдээрээ садан
Барагдаж хоосроход бүгдээрээ дайсан.

Өргүй бол баян
Өвчингүй бол жаргал

Элбэг тариа тарьсан хүн өвөлдөө жаргалтай
Эрдэм сурсан хүн эцэстээ жаргалтай.

Тамхи татах тагнайн жаргал
Танилтайгаа уулзах сэтгэлийн жаргал.

Өөдлөх хүнд санах, сэрэх, хэмнэх гурав
Уруудах хүнд унтах, идэх, мартах гурав.

Зовлон ирвэл чинийх зоос олдвол минийх гэх.

Мэдэж явбал эрдэм
Мэнд явбал жаргал.

Алдахын зовлон
Онохын жаргал.

Өглөө эрт согтвол нэг өдрийн зовлон
Өөдгүй эхнэр авбал нэг насны зовлон.
2#
 楼主| 发表于 2010-3-12 19:14:38 | 只看该作者
Санасан газар жаргалан
Суусан газар зовлон.

Муу хүү эцгийн зовлон
Мохоо хутга гарын зовлон.

Гомдлыг эс гаргавал сэтгэлд зовлон
Гохыг эс тайлбал замганд зовлон.

Биеийн зовлонгоос сэтгэлийн зовлон.

Сайн эхнэр сарын гурван баяр
Муу эхнэр өдрийн гурван зовлон.

Өглөөний жаргал, оройн зовлон.

Тамхиа барвал тарчигийн зовлон
Танилаа барвал гачигдахын зовлон.

Байгаагийн зовлонгоос байхгүйн зовлон их.

Баян хүний бах их
Хоосон хүний хохь их.

Зовлонгийн цөөхөн нь дээр
Жаргалын их нь дээр.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 05:36 , Processed in 0.080844 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表