Хятадын тvvхэнд тэмдэглэгдсэн хамгийн анхны эзэнт тєр—Шан улс Хятадын эрдэм шинжилгээнийхэн Ся улсыг Хятадын эртний хамгийн анхны эзэнт тєр гэж vздэг боловч Ся улсын тухай тvvхийн баримт материалыг нь vндсэндээ бvр хожмын vеийн сударчид нєхєн тэмдэглэсэн байдаг бєгєєд одоо болтол археологийн бат ноттой батлагаа баримт олоогvй байсаар юм. Археологийн олборлолтын баримт материалаар бат ноттой батлагдсан Хятадын эртний хамгийн анхны эзэнт тєр бол Шан улс юм. Шан улс нь бараг манай тооллоос ємнєх 16-р зууны vед байгуулагдаж 600 жил болоод, манай тооллын ємнєх 11-р зууны vед мєхєгдсєн байлаа. Шан улс эхний vедээ олон удаа нийслэлээ нvvлгэсэн бєгєєд хамгийн сvvлд нь Инь газарт ﹙одоогийн Хэ нань мужийн Ань ян-гийн ойролцоох газарт﹚нийслэсэн байжээ. Шан улсын эхний vед Хятадын соёл иргэншил хєгжєєд нилээд єндєр тєвшинд хvрсэн ба тvvний гол онцлог нь яст мэлхийн хуяган дээр сийлсэн бичиг болон хvрэл зэвсгийн соёл байсныг археологийн судлагаа шинжилгээ хэрчилсэн байна.
Яст мэлхийн хуяган дээр сийлсэн бичгийг илрvvлсэн нь гэнтийн тохиолдол байсан юм. 20-р зууны эхээр тухайн vеийн Хэ нань мужийн Ань ян-гийн баруун хойт хэсгийн Сяо тунь цунь тосгоны тариачид хая олдсон яст мэлхийн хуяг, араатан амьтны яс зэргийг Хятад эмийн тvvхий материал болгон худалдаж байсан бєгєєд зарим эрдэмтэн тvvний дээр нь эртний бичиг байгааг олж мэдээд тэрхvv бичигтэй ясыг ихээр хайх болсон байв. Удалгvй Хятадын эртний vэсэг бичиг судлаач эрдэмтэд тэдгээр яст мэлхийн болон араатан амьтны ясан дээр сийлсэн нь Шан улсын vсэг бичиг болохыг нотлож, улмаар Сяо тунь цунь тосгон бол эртний ном сударт гардаг Шан улсын нийслэл хотын буурь—Иний буурь болохыг тогтоосон байлаа.
|