Баруун Жоу болон Чунь Чю Байлдаант улс Ся улс болон Шан улсын дараах Хятадын эртний гуравдахь улс гvрэн бол Жоу улс юм. Жоу улс бараг манай тооллоос ємнєх 1027 онд байгуулагдаж 770 гаруй оршин тогноод манай тооллоос ємнєх 256 онд Цинь улсад мєхєєгдєжээ. Жоу улсын нийслэлийн зvvнш нvvснээр зааг болгож, тvvний ємнє vеийг нь Баруун Жоу гэж, сvvлчийн vеийг нь Зvvн Жоу гэдэг байв. Зvvн Жоуг нь бас Чунь Чю, Байлдаант улс хэмээн хоёр шатанд хуваагдаж байсан ажээ.
Баруун Жоу улс бараг манай тооллын ємнєх 1027 оноос манай тоолын 771 оныг хvртэл бараг 257 жил оршин тогнож байв. Жоу улсын анхны эзэн Жоу У ван нийслэлээ Хао-д ﹙одоогийн Шань си мужийн Чан аний баруун хойт талд﹚ нvvлгэсний дараа, холбоотны цэргээ дайчлан Шан улсыг ихээр довтолж, Жоу улсын эзэнт тєрийг байгуулсан байна. Жоу Чэн ван нь ван-гийн суурины залгамжилсны дараа, нас багын улмаас тєрийн хэргийг жоолдон явуулж чадахгvй байсан тул тvvний авга аав нь Жоу Гун дань засгийн vйл хэргийг хєтлєн залж байсан ажээ. Жоу Гун дотоодын байдлаа тогтвортой болгосны дараа, их цэрэг дайчлан зvvнш аялж, босогчдыг тvвшитгэн дарсан байна. Жоу Гун-гийн удирдлага дор бас ялалтын vр дvнгээ бэхжvvлэх олон чухал арга хэмжээнvvдийг авсан билээ. Жоу Чэн ван, Жоу Кан ван-гийн vеийг тvvхч эрдэмтэд “Чэн Кан-гийн засаглалын vе” гэсэг юм.
Жоу улсын тєр засгийн хууль дvрэм нь ил тод онцлогтой байдаг ба тvvний дотроос хамгийн чухал нь хашлаг тарианы дvрэм, євєг ёсны дvрэм, засаг баригч болон сул иргэдийн дvрэм, ёслолын хєгжмийн дvрэм байсан юм.
Манай тооллын ємнєх 770 оноос манай тооллын ємнєх 476 он бол Чунь Чю-гийн vе болно. Эдийн засаг хєгжиж хvн ам єсєхийн хирээр том том улсууд хоорондоо эрх ашгийн тєлєє єрсєн ширvvн тэмцэл хийсэн байлаа. Ийнгэснээр нийгмийн байдалд нь ч маш их хувиралт гарсан юм. Хєдєє аж ахуйн vйлдвэрлэлд нь тємєр багаж хэрэгсэл хэрэглэх болж, vхэрээр тариалахыг аажмаар нэвтрvvлж, ус ашиглалтын vйлс хєгжиж, vр тарианы ургац ихээр дээшлэсэн байна. Чунь Чю-гийн vе нь Баруун Жоу улсын улс тєр нийгмийн уламжлалт дэг журам нь аажмаар задрах тийш хандсан vе байсан билээ.
|