网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5110|回复: 1
打印 上一主题 下一主题

中国历史(蒙文版)3

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-4-16 14:58:31 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Хятадын анхны феодлын хаант тєр—Цинь улс
Хоёр мянга гаруй жилийн боолт нийгмийг єнгєрvvлээд, манай тооллын ємнєх 221 онд Хятадын тvvхэн дэх тєвлєрсєн эрхт анхны феодлын нэгдсэн хаант тєр—Цинь байгуулагдав. Цинь улсын мэндэлсэн явдал нь Хятадын тvvхэнд тун чухал ач холбогдолтой vйл хэрэг болсон юм.

  Манай тооллын ємнєх 255 оноос манай тооллын ємнєх 222 он бол Хятадын тvvхэн дэх Байлдаант улсын vе байсан бєгєєд бас Хятадын боолт нийгмийн сvvлчийн vе байсан билээ. Тухайн vед олон жижиг жижиг улс оршин тогнож, єєр хоорондоо байнга дайдан бие биеэ хавсарган нэгтгэж байсан бєгєєд сvvлдэж ирээд зєвхєн Цинь, Ци, Чу, Вэй, Янь, Хань, Жао зэрэг 7 улс vлдсэнийг “Долоон хvчирхэг” гэдэг байжээ. Долоон улсын дотроос баруун хойгуур байрладаг Цинь улс нь нилээд эрт цэрэг дайны болон хєдєє аж ахуйн єєрчлєлт хийснээр сvр хvчин нь тvргэн эрчимжин нэмэгдсэн байлаа. Манай тооллын ємнєх 247 онд арван гуравхан настай байсан Ин Жэн Цинь улсын эзний ширээг залгамжлан Цинь ван болжээ. Тэр 22 наснаасаа тєр засгийн vйл хэргийг барьж эхэлсэн бєгєєд тэр vеэс бусад зургаан улсыг хавсарган нэгтгэх их vйлсээ эхлvvлсэн билээ.
        Тэрээр эрдэмтэн мэргэдийг цуглуулж олон зэрэглэлийн тушаалд дэвшvvлэн хэрэглэж байжээ. Шишээ нь Хань улсын тагнуул Жэн Го-г хvндэтгэн хэрэглэж “Жэн Го сувг”-ийг vvсгэн байгуулаад, Цинь улсын 40,000 гаруй га хужирт газрыг ган гамшиг болон vеэр усдлын vед ч элбэг ургац авч чадах болгосон явдал нь Цинь улсын хятадыг нэгдгэхэд нь эд материйн талаар нєхцєл боломжийг бvрдvvлж єгсєн байна. Манай тооллын 230 оноос 221 оныг хvртлэх 10 шахамхан жилийн хооронд Ин Жэн Хань, Жао, Вэй, Янь, Чу, Чи зэрэг зургаан улсыг мєхєєж, нэгдлийн их vйлсийг биелvvлжээ. Ийнгэснээр хятадын тvvхэн дэх хагалан бутарсан байдлыг эцэс болж, нэгдсэн эзэнт улс—Цинь улсын хаант тєр илэрч гарсан бєгєєд Цинь Ин Жэн хятадын тvvхэн дэх анхны хаан болсон болохоор тvvнийг “Ши хуан ди” ﹙хамгийн эхний хаан гэсэн vг﹚хэмээн нэрлэсэн байлаа.

  Цинь улс хятадыг нэгдгэсэн явдал нь хятадын тvvхэнд тун их хувь нэмэр болж алс хэтийн ач холбогдолтой vйл хэрэг болсон юм. Эн тэргvvнд улс тєрийн талаар Цинь ши хуан хэсэглэн соёрхох дvрмийг цуцалж, зюнь сяний дvрэм хэрэгжvvлэн, бvх улсыг гучин зургаан зюнь болгон хувиагаад, зюний доор нь сянь байгуулав. Тєв засгийн газар болон орон нутгийн ноёдыг бvр хаан єєрєє шилин сонгож тушаалд дэвшvvлэх буюу тушаалаас нь огцруулдаг бєгєєд зэрэг хэргмийг нь vе улиран залгамжлуулдаггvй байжээ. Цинь улсын vндэслэн байгуулсан зюнь сяний тогтолцлоо нь хятадын 2000 гаруй жилийн феодлын нийгмийн тvvхэн явц дахь тогтмол уламжлалт байгуулал болсон байжээ. Єнєєдрийн хятдын их олон сяний нэр нь ч бvр 2000 гаруй жилийн Цинь улсын хаант тєрийн тогтоосон зvйл блох юм.

2#
 楼主| 发表于 2010-4-16 14:58:56 | 只看该作者
Цинь улс хятадыг нэгдгэсний бас нэгэн чухал хувь нэмэр бол vсэг бичгийг нэгдгэсэн явдал болно. Цинь улсын их нэгдгэлээс ємнє, олон жижиг улс нь бvр єєр єєрийн vсэг бичигтэй байжээ. Тэдгээр vсэг бичиг нь хэдийгээр vvсэл гарал нэгтэй, бичиг зурлагын талаараа тєдий л их зєрєєгvй боловч соёлын уламжлал болон солилцоонд харш саад болж байсан юм. Цинь улс нэгтгэсний дараа, Цинь улсын бага гор vсгийг бvх улсад нийтмээр хэрэглэх vсэг бичиг болгохоор тогтоожээ. Тvvнээс хойш, Хятадын Хань зы бичгийн єєрчлєлт нь дvрэм горимтой болсон ба энэ нь Хятадын тvvхийн бvрэлдэл болон соёлын уламжлалын талаар хэмжээлэшгvй их ач холбогдолтой vйл хэрэг болсон билээ.

  Yvнээс гадна, Цинь улс бас бvх улсын жин хэмжvvрийг нэгтгэв. Yсэг бичигтэй нэгэн адилаар нэгтгэхээс ємнє, олон улсын уртын хэмжжvvр, багтаамж, хvндийн нэгж зэрэг нь харилцан адилгvй байсан учир, эдийн засгийн хєгжилд ноцтой харш саад болж байлаа. Yvнтэй уялдуулан Цинь ши хуан бас зоос мєнгє болон хууль дvрмийг нэгтгэж, бvхий л улс орны эдийн засгийн хєгжилд нєхцєл боломж бvрдvvлэн єгсєн бєгєєд бас тєв засгийн газрын байр суурийг ихээр эрчимжvvлсэн билээ.

  Yзэл сэтгэлгээний талаарх ноёрхолоо чангатгахын тєлєє, манай тооллоос ємнєх 213 онд Цинь ши хуан зарлиг буулган тvvх судрын хvрээлэнд хадгалж байсан “Цинь улсын тvvх”-ээс бусад харь улсын тvvхийн бичиг, бичгийгн сургалын ном зохиолыг шатаасан бєгєєд цаашлаад тэдгээр ном судрыг нуун дарж улалмжилж байсан хvмvvсийг ч алж хятахаас хойшлахгvй байжээ. Yvний зэрэгцээ, умардын vндэстний цєєнхийн дэглэмийн цємрєн орохоос сэргийлэхийн тулд, Цинь ши хуан эрт дээр vеийн Цинь, Жао, Янь зэрэг улсын байгуулсан Цагаан Хэрмийг сэлбэн засаж, баруун этгээдийн элсэн цєлєєс зvvнш далай тэнгис хvртлэх тvмэн газрын урт Цагаан Хэрэм болгон холбож уртган байгуулах зарлиг буулгаажээ. Цинь ши хуан бас барилга байгуулалтын ажлыг ихээр хийж, асар их мєнгє гарган 700,000 гаруй хєлсний ажилчнаар Ли шань ууланд харш бунхан байгуулуулав. Энэ бол єнєє дэлхийн євийн жагсаалтад орсон Цинь улсын бунхан болон цэрэг морины барималууд байгаа газар болно.

  Цинь ши хуан Хятадыг нэгтгэж, Хятадын тvvхэн дэх урт хугацаанаа хагалан бутарсан байдлыг эцэс болгож, Хань vндэстнээр гол цогц болгосон, олон vндэстэнтэй феодлын хvчирхэг том хаант тєрийг байгуулсан vеэс Хятадын тvvхэнд шинэ хуудас нэмэгдсэн юм.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-6 11:31 , Processed in 0.063757 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表