网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5692|回复: 1
打印 上一主题 下一主题

Хүн ам(蒙古国人口)

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-6-16 21:38:17 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Монгол газар нутагт 800000-н жилийн тэртээгээс хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр иржээ. Манай улс нь 2.5 сая хүн амтай. Хэлний хоёр бүлэгт багтах угсаатан ястан оршин суудаг. 90 гаруй хувийг монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга, дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг. Хоёрдахь бүлэгт турк хэлтэн, казак, урианхай, хотон орно.

Монгол улсын эдгээр угсаатан ястангууд үндсэн хуулиар батлагдсан бүрэн эрх эдэлж, нийгэм улс төр, эдийн засаг, соёл боловсролын үйл хэрэгт адил тэгш эрхтэй оролцдог. 16 нас хүрсэн хүн Монгол улсын иргэний үнэмлэх авч 18 наснаас насанд хүрсэнд тооцогдож хуулийн дагуу бүрэн эрх эдэлнэ.

Монгол угсаатны бүрэлдэхүүн, гарвалзүйн талаар:

1. Монгол угсаатны хэлэлцэх хэл нь алтай овгийн хэлний салбар болох түрэг, хамниган-манж хэлтэй төрөл болно. Монгол хэл нь төв монгол, буриад, халимаг-ойрад, монгор, дүнсян, баонь, дагуур, могол зэрэг олон хэл аялгуу болон салбарладаг бөгөөд МУ-ын хүн ам нь халх, ойрад, буриад-барга, өвөрлөгчдийн аялгуугаар хэлэлцэгдэнэ.

2. Монгол угсаатан нь хүн судлалын төрхөөрөө монголжуу арьстны их бүлгийн умард салаа төв Азийн хэв маягт багтахын дээр МУ-ын хүн амын тал хувь нь нийтлэг монгол хэв маяг, гуравны нэг нь халх төрхийн хүмүүс болно.

3. Монгол орон нь эртний хүний өлгий нутаг болох бөгөөд тус газар оршин суугчдын түрүү үеийн дурсгал 800000 жилийн тэртээ үе буюу хуучин чулуун зэвсгийн доод шатанд хамаарагддаг байна. Тийм дурсгал МУ-ын говь нутгаас арвин олддог ажээ.

4. Монгол газар ангит нийгэм үүсэн, анхны төр улс Хүннү улсын цагт бий болж, XIII зууны үед монгол угсааны олон аймаг нэгдэж нэгэн гэр улс болсноор монгол угсаатан бүрэлдэн төлөвших эх үүсэл тавигджээ.
2#
 楼主| 发表于 2010-6-16 21:38:43 | 只看该作者
Халх
Халх ястан. Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм. Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ. Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг Хайгуул халхав гэгдэж байсан халхавч бамбай гэсэн утгатай халх хэмээх нэрийг олсон гэдэг.
Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-4 07:39 , Processed in 0.061717 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表