网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5000|回复: 1
打印 上一主题 下一主题

Дарьганга

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-6-16 21:41:27 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Дарьганга
Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутагт оршин суух бөгөөд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.

1912 оноос Богд хаант Монгол улсын Дотоод Яаманд, 1921 оноос Ардын Засгийн Дотоод Яаманд шууд захирагдах болжээ. 1924 онд Дарьгангын нутгийн захиргааны дүрэм батлагдан хуучин таван гарыг өөрчлөн Дарьганга уулын хошууг 18 сумтай байгуулж, тамгын газрыг нутгийн төв Их булаг гэдэг газар төвлүүлжээ.
Ингээд тус хошууг 1929 онд хан Хэнтий уулын нутагт харъяалуулсан ба1931 онд Дорнод аймагт захируулан Асгат, Баяндэргэр, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор сумд болгосон байна. 1942 онд Жавхлант Шарга /Сүхбаатар/ аймагт харъяалагдах болгосны дээр 1955 онд Онгон сумын 1, 6, 7, 10-р багаар Наран сум 2, 10, 11-р багаас Дариг сум байгуулагдсан ба 1956 онд Их булаг сум, Онгон, Наран сумдаас тасран байгуулагдаад 1961 онд татан буугдаж Онгон суманд нийлжээ.
Ийнхүү Дарьгангын одоогийн байршил тогтож, Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумнаа Дарьгангачуул оршин сууж байна.

Дарьгангачуул нь мал маллагааны арга, алт мөнгө дархлах урлалаар монгол даяар алдартай билээ.
2#
 楼主| 发表于 2010-6-16 21:41:44 | 只看该作者
Мянгад
Мянгад ястан нь Ховд аймгийн мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айллан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхайд, ойн иргэдийн тасархай болно.

Тэд нар эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд багтаж явсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна. Мянгад нь дөрвөн ойрадын үед 8 мянган хойд, 2 их мянган /мянгад/-аас бүрэлдсэн нэг түмэн болж байв.

Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын өрнөд умард этгээдэд Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотгойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ. Тэдний дийлэнх нь болох Хойд мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан хойдын залгамчир болно. Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж гурван яс болох бөгөөд үүнээс

Мянгад нь Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нүх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ, Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог: Басигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мөөнө, ханд, дөчин дөрөв, Бүргэд, Оготор, Цагаан шувуу, Хятад, Хөхнүүд, Тогооч, Шолог, Шүдгүй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог: Хиргис нь Хар Хиргис, Шар Хиргис, Модон Хиргис гэсэн 3 овог болдог.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 18:27 , Processed in 0.061956 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表