网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5122|回复: 1
打印 上一主题 下一主题

新蒙古语语法3

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-8-10 15:46:05 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
§
Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт.
§
К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикаа гэх мэт.
Мөн щ үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана.
§
Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп вэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.
§
Оросын у үсгийг монголын ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.



[Засварлах] Сул үг, дагавар үгийг зөв бичих дүрэм
[Засварлах]Дүрэм 50

Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ.
§
Асуух сул үг бэ, вэ заримдаа урт эгшигтэй, заримдаа эгшиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны, нас хэд вэ? Та хэзээ буцах вэ? Хэн хэлэх вэ? гэх мэт.
В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт. Үүнээс бусад эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл: Ямар газар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав гэж бичиж болохгүй) гэх мэт.
§
Асуух сул үг юу, юү хоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу? бээлий юу? гэх мэт.
Үүнээс бусад богино эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үү бичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт.
§
Л, ч, шүү сул үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч их ургажээ. Тоогоо бодно шүү гэх мэт.
§
Зөвшөөрөх сул үг за-г богино эгшигтэй бичнэ.
§
Даа, дээ, доо, дөө сул үгийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнө дөө гэх мэт.
§
Дуудах аялга үг аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өө гэх мэт.
§
Дагавар үг уруу гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм ямар ч үгэнд уруу хэвээр нь бичнэ. Жишээлбэл: уул уруу (уул өөд гэдэгтэй адил), гэр уруу (гэр өөд гэдэгтэй адил), гол уруу, өрөө уруу гэх мэт. Уул руу, гэр лүү гэж бичихгүй.
§
Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг” гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, ирдэг сэн, ирдэг дэг, очсон сон, очсон дог, өгсөн сөн, өгсөн дөг, хардаг сан, хардаг даг, мэддэг сэн, мэддэг дэг гэх мэт.
§
Тэрчлэн, мэтчилэн, энэчлэн , сэтгэлчлэн зэрэг чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.
[Засварлах] Монгол бичигт хэрэглэх цэг, цэглэлийн дүрэм
[Засварлах]Дүрэм 51

Цэг (.):
§
Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн дэлхийн тавцанд нэрээ дуурсгав. гэх мэт.
§
Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: хүү минь, хичээлээ давт. Дараа нь хоолоо ид. гэх мэт.
§
Тооны тэмдгийн ард цэг тавьж дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээлбэл: 1. Хичээл (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал (тавдугаар дасгал) гэх мэт.
§
Цэгийг үг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д.Сүхбаатар, Т.Жаргал гэх мэт.

Тэмдэглэх нь:
Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй.
2#
 楼主| 发表于 2010-8-10 15:47:44 | 只看该作者
[Засварлах]Дүрэм 52

Асуултын тэмдэг (?):
§
Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүү үг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол ямар санагдав? гэх мэт.
§
Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.
§
Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү? гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв. гэх мэт.



[Засварлах]Дүрэм 53

Анхаарлын тэмдэг (!):
§
Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн (анхааруулах) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Монгол улс мандтугай! Онгоц ирлээ ээ!
гэх мэт.
§
Сэтгэл ихэд хөдөлж хэлсэн хандсан үг, аялга үгийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Нөхөд өө! Амласан ашгаа олохын тулд хүчээ дайчлая! Ээ гялай! Манай компани ялжээ! гэх мэт.
[Засварлах]Дүрэм 54

Цуваа цэг (...):
§
Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо... гээд хэлэх гэтэл нөгөө хүн: Тэр зүйрлэл хуучиржээ гэж хэлэв. гэх мэт.
§
Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров... гэх мэт.
§
Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу... юунд... шатаах билээ. Миний бод... бодвол эндхийн ар... ард о... олонд тар... тарааж өг ... өгвөл зүй ... зүйтэй гэж хэлмэгц ... гэх мэт.
§
Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа М.Горький бичсэн нь: ... Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүү үзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг ... өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм. гэх мэт.
§
Шүлгүүдийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина.
[Засварлах]Дүрэм 55

Давхар цэг (:
§
Аливаа хүний хэлсэн үг, бодол санаа зэргийг бичихдээ өмнө нь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад бичнэ. Жишээлбэл: Багш: “Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв.
Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш: - Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.
§
Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Жишээ нь: гэх мэт
[Засварлах]Дүрэм 56

Таслал (,):
Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина.
Таслалыг хэрэглэх нь:
§
Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт.
Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно.
§
Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тулд тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга-ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан-Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан-Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав. гэх мэт.
§
Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин-Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводад хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгаан хөрөөний тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно.
§
Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна. гэх мэт.
§
Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.
§
Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнө нь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүү дуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.
Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй, харин ч бүрхэг болгож таслал тавьсан тавиагүй хоёр адилхан болно. Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт норж чичирж байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүлбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавибал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавибал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ. Энэ мэт нэг таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно.
[Засварлах]Дүрэм 57

Цэгтэй таслалыг (;) хэрэглэх нь:
§
Таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ангилахын тулд цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл: Ертөнц гэхэд: газар дээрх уул, ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно.
§
Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Орон сууц хөлслөн авагчид нь:
- Төлбөрөө төлөх;
- Орон сууцны ариун цэврийг сахих;
- Засварыг цаг тухайд хийх;
гэх мэт.

§
Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд-утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатаах сан.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 17:27 , Processed in 0.114030 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表