网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 9609|回复: 1
打印 上一主题 下一主题

нэр томъёо

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-11-10 12:52:03 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Ус цаг уур, орчны шинжилгээний
нэр томъёог хэрхэн ойлгох вэ?

Хүн төрөлхтөн үүсэн буй болохдоо задгай тэнгэрийн дор амьдарч явсан бөгөөд хөгжлийнхөө хамгийн балар цаг үеэс эдүүгээ хүртэл байгаль, цаг уурын эрхшээлд амьдарч, ажиллаж байгаа тул аль ч улс, үндэстний хэл яриа үүсэхэд цаг уурын нэр томъёо үүсэн хөгжсөн байдаг билээ. Халуун, хүйтэн, салхи, шуурга, цас, бороо … гэх мэт хэлд орохоос сурсан түгээмэл хэллэгийг хэн бүхэн мэднэ. Харин төрөөс үзүүлэх ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээ, мэдээллээр үйлчлэх ажилд хэрэглэж буй зайлшгүй мэдвэл зохих мэргэжлийн /шинжлэх ухааны/ нэр томъёо, албаны хэллэгийг уншигч танаа өргөн толилуулж байна.
“Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай” Монгол улсын хууль /1997.11.13/-ийн 3 дугаар зүйлд төрөөс үзүүлэх цаг уурын үйлчилгээнд хэрэглэх зарим нэр томъёог тайлбарласан байдаг.
З.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ" гэж тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагааг;
3.1.2. "Уур амьсгалын нөөц" гэж нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усны эрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхийг;

3.1.3. "Урьдчилсан мэдээ" гэж ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;

3.1.4. "Урьдчилан сэргийлэх мэдээ“ гэж ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.5. “Нийтийн хэрэгцээний мэдээ“ гэж хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээг;
3.1.6. “Тусгай хэрэгцээний мэдээ“ гэж хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа ус цаг уур, орчны мэдээг.
2#
 楼主| 发表于 2010-11-10 12:52:38 | 只看该作者
Цаг уур /meteorology/-агаар мандал, түүний шинж чанар, төлөв байдал, агаар мандалд болж байгаа физик үзэгдлийг судалдаг шинжлэх ухаан юм. Олон жилийн горимын судалгааг дагнасан салбараа уур амьсгал судлал гэдэг. Агаар мандалд болж буй физик үзэгдлийг аль талаас нь, ямар аргаар судлаж байгаагаас хамаарч нарны цацраг судлал, динамик цаг уур, синоптик цаг уур, агаар мандлын оптик, агаар мандлын цахилгаанжилт, аэрологи … гэх мэт салбарууд үүсэн хөгжсөн. Цаг уурын мэдээгээр үйлчлэх салбарын онцлогоор нисэхийн цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, эрүүл мэндийн цаг уур, … гэж төрөлжсөн байна. Ус судлал /Hydrology/ гэж өргөн утгаараа Дэлхийн бөмбөрцгийн ус /усан мандал/-ыг судалдаг шинжлэх ухаан боловч цаг уурт хуурай газрын ус /гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм…/ судлал гэж ойлгоно. Ус цаг уур гэж дээрх хоёр шинжлэх ухааныг хамтад нь /өөртөө багтаасан/ судалдаг, мэдээллээр үйлчилдэг байгууллагын нэр болж байна. Цаг уурын агаар, хөрс, ус гурван орчны байгалийн унаган төрхийн өөрчлөлт /химийн бүтэц, найрлага/-д хяналт тавьдаг салбарыг орчны хяналт шинжилгээний салбар гэдэг. Цаг уур маань улам хөгжиж өргөжин судлах хүрээ тэлснээр ус цаг уур, орчны хяналт шинжилгээ болсон байна. Манайд цаг уурын мэдээлэл, үйлчилгээний асуудлыг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг)-г Ус цаг уур, орчны шинжилгээний газар гэдэг.

Цаг уурын элемент- агаар мандлын төлөв байдлыг тоон үзүүлэлтээр харуулах физик хэмжигдэхүүн (температур, даралт, нарны цацраг, чийг, алсын бараа, цасны зузаан.м.). Ихэвчлэн цаг уурын өртөө, харуул дээр хэмжиж, тооцоолж гаргадаг үзүүлэлтүүд юм.
Цаг уурын үзэгдэл-агаар мандлын төлөв байдлын огцом өөрчлөлтөөр үүдэлтэй цаг агаарын огцом өөрчлөлтийг дагуулсан агаар мандалд болж байгаа физик процесс, түүний үр дагавар. Ж-нь: манан, аянга, солонго, цасан шуурга, мөндөр, хур тунадас, мөстөлт, шүүдэр, хяруу, туйлын туяа …г.м.
Цаг агаар-цаг уурын элемент, үзэгдлийн тухайн тохироонд бүрэлдсэн агаар мандлын агшин зуурын /байнга хувьсан өөрчлөгдөгч/ төлөв байдал.
Цаг уурын /усны, ХААЦУ-ын/ хүчин зүйл -цаг уурын /усны, ХААЦУ-ын/ элемент, үзэгдлийн дан болон хам нөллөөлөл
Цаг агаарын мэдээ-цаг агаарын урьдчилсан мэдээ.
Цаг агаарын тодорхойлолт-өнгөрсөн хугацааны цаг агаарын төлөв байдлыг харуулсан цаг уурын элемент, үзэгдлийн тухай бичвэр мэдээлэл.

Градус, хэм хоёрын алийг нь хэрэглэх вэ?
• Улсын нэр томъёоны комиссын шийдвэр, Улсын стандартын дагуу, мөн олон улсын жишгээр мэргэжлийн байгууллага температурын хэмжээг Цельсийн хуваариар “градус” гэж бичиж, ярьж байгааг дагаж мөрдөх нь зүйтэй.
• Температур гэж юу вэ? Биетийн дулааны төлөв байдлыг харуулах үзүүлэлт бөгөөд заавал температурын тодорхой нэгэн хуваарь /Кельвин, Цельс, Фарангейт, Реомюр/-аар илэрхийлэгдэн термометрээр хэмжигдсэн байна. Температур гэж биетийн дотоод энергийн түвшинг тодорхойлох үзүүлэлт юм. Дотоод энерги тэглэх түвшин 00К, Усны шингэн хатуу төлөвийн зааг 00С, усны шингэн хийн төлөвийн зааг 1000С, …г.м. байдаг.
Төлөв\ хуваарь Цельс, 0C Фарангейт, 0F Кельвин, 0К Реомюр, 0R
Ус буцлах 100.0 0C 212.0 0F 373.15 0К 80.0 0R
Мөсний хайлах 0.0 0C 32.0 0F 273.15 0К 0.0 0R
Дотоод энерги тэглэх -273.15 0C -459.67 0F 0.0 0К -341.44
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 23:24 , Processed in 0.067330 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表