蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册

QQ登录

只需一步,快速开始

查看: 1290|回复: 1

蒙古国总理阿勒坦呼亚格会见俄罗斯总理梅德韦杰夫

[复制链接]
发表于 2012-12-6 10:49:54 | 显示全部楼层 |阅读模式
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзлаа.



Хойд хөршийн Ерөнхий сайд Д.А.Медведев 2009 онд Ерөнхийлөгчийн хувиар манай улсад албан ёсны айлчлал хийж байсан ба тэрхүү уулзалт  хоёр талын харилцаа хамтын ажиллагааны цаашдын төлөв хандлагыг тодорхойлоход чухал түлхэц болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд онцоллоо.






Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрш орнуудтай тогтоосон харилцааг бүхий л талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болохыг дурдаад Шинэчлэлийн Засгийн газар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, тулгамдаж буй зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй буйгаа дурдсан юм.
 楼主| 发表于 2012-12-6 10:50:29 | 显示全部楼层
Мөн 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 14 дүгээр хуралдааныг зохион байгуулах бөгөөд энэ хурлаар хоёр орны өмнө хуримтлагдсан олон асуудлыг ажил хэрэгчээр ярилцаж тодорхой үр дүнд хүргэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг ч Засгийн тэргүүн онцолсон юм.


Уулзалтын үеэр манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет нэгдэл, Улаанбаатар төмөр зам зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудал хөндөгдсөн бөгөөд дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд ОХУ хамтран ажиллахад бэлэн байгааг ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев хэллээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

QQ|Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2 )

GMT+8, 2026-7-8 04:45 , Processed in 0.060079 second(s), 15 queries .

Powered by Discuz! X3.4

© 2001-2023 Discuz! Team.

快速回复 返回顶部 返回列表