网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5684|回复: 1
打印 上一主题 下一主题

Баяд хонь

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-21 09:03:20 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Увс аймгийн  Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Наранбулаг сумдад энэ хонийг дээр үеэс үржүүлж иржээ. Баяд омгийн хонийг олонх судлаачид өөхөн сүүлт хонийг ууцан сүүлт хоньтой үржүүлсны үр дүнд буй болсон хонь гэж үздэг юм.

Баяд хонь чийрэг бие бялдартай амьдын жингээр бусад аймагт үржүүлж байгаа монгол хониноос нилээд давуутай. Намар баяд омгийн хуц 61,5 кг, эм хонь 53,3 кг амьдын жинтэй байдаг. Баяд хонь өндөр уулын ба говийн эрс тэс цаг ууртай бэлчээрийн маллагаанд сайн зохицдог.
Баяд омгийн хонь холимог ширүүн ноостой, хуц 1,7-2,8 кг, эм хонь 1,4-1,6 кг, охин төлөг 1,4,1,8 кг ноос өгдөг. Энэ хонь говь, хангай хосолсон эрс тэс уур амьсгалтай нутагт сайн зохицсон, эрүүл чийрэг бие цогцостой, галбирын гоц согоггүй өргөн уртавтар биетэй байдаг.
2#
 楼主| 发表于 2010-5-21 09:03:47 | 只看该作者
Орхон үүлдрийн хонь

Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйд 1943-1952 онд нутгийн монгол хоныг Перкос үүлдрийн хоньтой эрлийзжүүлэн өсгөж тохиромжтой хэвшлийн хонийг сонгон 1953 оноос цигай, алтай үүлдрийн хуцаар цус сайжруулах үржүүлэгийг амжилттай хэрэглэжээ. Үүний зэрэгцээгээр тэжээл, арчилагаа, малалгааг сайжруулснаар орхон үүлдрийн нарийвтар ноостой хоныг буй болгожээ.

Орхон үүлдрийн нарийвтар ноостой хуцны амьдын жин 85-91 кг, нооснйы гарц 6,58-8,0 г, элит, 1-р ангийн эм хонь 55-59 кг амьдын жинтэй, 3,5-4 кг ноос өгч байна. Орхон үүлдрийн хоныг нарийвтар ноост хонь үржүүлэх бүсэд үндсэн сайжруулагчаар өргөн ашиглаж байгаа нь үр дүн сайтай болж байна.

Манай орны ойт хээрийн бүсэд бий болсон ашиг шим үүлдрийн чанараараа бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан байдлыг харгалзан 1961 онд нарийвтар ноост орхон үүлдэр болгон батлан зарлажээ. Энэ үүлдрийг гаргах үржлийн ажлыг удирдан зохион байгуулж гардан гүйцэтгэсэн Н. Аюурзанад БНМАУ-ын гавьяат зоотехникч цол шагнаж, төрийн шагналыг Н. Аюурзана, Дашцэрэн, Рааш нарт хүртээсэн юм.

Орхон үүлдрийн хонь бие томтой, жигд, бөх ба урт, нарийвтар ноостой, үр төлдөө өөрийн удмын чанрыг сайн дамжуулдаг болох нь манай эрдэмтдын судалгаагаар нотлогдож байна.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 18:17 , Processed in 0.068993 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表