|
Увс аймгийн Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Наранбулаг сумдад энэ хонийг дээр үеэс үржүүлж иржээ. Баяд омгийн хонийг олонх судлаачид өөхөн сүүлт хонийг ууцан сүүлт хоньтой үржүүлсны үр дүнд буй болсон хонь гэж үздэг юм.
Баяд хонь чийрэг бие бялдартай амьдын жингээр бусад аймагт үржүүлж байгаа монгол хониноос нилээд давуутай. Намар баяд омгийн хуц 61,5 кг, эм хонь 53,3 кг амьдын жинтэй байдаг. Баяд хонь өндөр уулын ба говийн эрс тэс цаг ууртай бэлчээрийн маллагаанд сайн зохицдог.
Баяд омгийн хонь холимог ширүүн ноостой, хуц 1,7-2,8 кг, эм хонь 1,4-1,6 кг, охин төлөг 1,4,1,8 кг ноос өгдөг. Энэ хонь говь, хангай хосолсон эрс тэс уур амьсгалтай нутагт сайн зохицсон, эрүүл чийрэг бие цогцостой, галбирын гоц согоггүй өргөн уртавтар биетэй байдаг. |
|