网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 11543|回复: 2

“可汗探索-2012”联合军演

[复制链接]
发表于 2012-8-14 21:25:44 | 显示全部楼层 |阅读模式
新华社乌兰巴托8月12日电(记者 石永春)“可汗探索-2012”多国维和军事演习12日在蒙古国首都乌兰巴托以西65公里处的蒙古国武装力量培训中心拉开帷幕。

  来自蒙古国、美国、英国、印度、韩国、日本、加拿大、澳大利亚、德国、法国、新加坡和新西兰等国的1000多名军人参演,中国和俄罗斯派观察员参加。

  蒙古国总统兼武装力量总司令额勒贝格道尔吉、总参谋长宾巴扎布等出席开幕式并致辞,预祝军演成功。开幕式上,蒙古国士兵还进行了马术和跳伞表演。

  此次军演主要内容包括营级指挥部训练、野外排级战术训练、野外医疗救助,以及建筑工事经验交流等。演习将持续12天,到8月23日结束。

  蒙古国和美国于2003年举行第一次“可汗探索”双边军演。2006年以来,“可汗探索”演习扩展为多国维和军演。迄今共有15个国家的6050名军人参加过军演。

  作者:石永春来源网络编辑:谢意)
 楼主| 发表于 2012-8-14 21:26:29 | 显示全部楼层
“KHAAN QUEST-2012” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ




Эрхэм генерал, офицер, ахлагч, энхийг сахиулагчид аа!
Эрхэмсэг хатагтай, ноёд оо!
Хүндэт зочид оо!  

Та бүхэн эртний түүхт Монгол оронд тавтай морилон саатна уу! Уудам Монгол орны төв хэсэгт орших уул ус тэгш энэ сайхан нутаг даян дэлхийн амар амгалангийн үйлсэд мөр зэрэгцэн зүтгэж буй энхийг эрхэмлэгч улсуудын цэрэг дайчдыг долоо дахь удаагаа найрсаг дотноор хүлээн авч байна.  

Аж төрөн буй өнөө цагийн маань төрх, улс орнууд өөр өөрсдийн явцуу ашиг сонирхлоос илүүтэйгээр нийтлэг үнэт зүйлс, харилцан хүндэтгэл, хамтын хөгжил цэцэглэлтийн эрх ашгийг тэргүүнд тавихыг биднээс шаардаж байна. Өмнө тулгарах сорилт, бэрхшээл, аюул, заналыг дангаар шийдвэрлэн давж чадах тийм ялгуулсан хүч чадалтай улс орон гэж үгүй. Хэний ч сэтгэлийг нэгэн адил түгшээх нийтлэг аюул, эрсдэлтэй зөвхөн хамтын хүчин чармайлтын үрээр тэмцэж байж улс үндэстэн амгалан, бүс нутаг, дэлхий дахин аюулгүй, тогтвортой байх болно. Амар амгалан байх гэдэг нь дайн дажингүй тайван байхаас гадна хүний заяагдсан эрх, эрх чөлөөг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх утгыг бас давхар агуулж байгаа юм. Энэ бол Монголын төр, ард түмний бат нот итгэл үнэмшил мөн болохыг тус улсын төрийн тэргүүний хувьд бахархалтайгаар илэрхийлэхэд нэн таатай байна.


Дэлхий дахинаа энх тайвныг сахин хамгаалахад итгэл үнэмшлийн төдийгүй үйл хэргийн оролцоо хэрэгтэй. Олон улс, дэлхийн халуун цэгүүдэд эвлэрэл, шударга ёсыг тогтоож, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, улс төр, эдийн засгийн хөрс суурийг бий болгохын төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага, энхийг эрхэмлэгч улсуудын хүчин чармайлтад өөрийн идэвхтэй оролцоогоор нэгдэх эргэлзээгүй сонголтыг Монгол Улс хийсэн. Энэхүү сонголтоо Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалаараа дахин бататгаж, Зэвсэгт хүчнийхээ шинэчлэлийн тулгуур зарчим болгон хэрэгжүүлж байна. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо өнгөрсөн тавдугаар сард тэмдэглэсэн манай энхийг сахиулагчдын зориг хатуужил, үлгэр дуурайлыг Монголын ард түмэн, НҮБ, олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж ирснийг би энд зориуд онцолж хэлэхийг хүсэж байна.

   

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа, өдгөө долоо дахь удаагаа амжилттай нээгдэж буй “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургууль нь олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү нийтлэг зорилтыг үсрэнгүй хурдацтай хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн өвөрмөц онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэсэн алхам болдгоороо эн тэргүүнд ач холбогдолтой. Хүн ам, эдийн засгийн нөөц, бололцоо, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар тэргүүлж, улс орнууд нь улам бүр харилцан хамааралтай болж байгаа манай бүс нутагт үндэстэн дамнасан аюул, эрсдэл, сорилтын хүчин зүйлүүд ч даяаршихын хэрээр энхийг сахиулагчид харилцан суралцах, хамтран ажиллах шаардлага улам өсөн нэмэгдэж байна. Энэхүү сургууль манай уудам бүс нутгийн улс түмнүүдийн харилцан хүндэтгэлийн нэгэн бэлгэ тэмдэг болж, төрийн байгуулал, нийгэм-эдийн засгийн тогтолцооны ялгааг үл харгалзан энхийн төлөө хамтран зүтгэж чаддагийн тод жишээ гэгдэхүйц хэмжээнд хүрчээ.        




 楼主| 发表于 2012-8-14 21:26:51 | 显示全部楼层
Энэ  сургууль бол оролцогч улсуудын цэргийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, олон  талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, сэлтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг  дээшлүүлэхэд орлуулшгүй үүрэгтэй. Зөвхөн энд оролцож байгаа Та бүхэн төдийгүй  өмнөх жилүүдэд оролцсон, цаашид оролцох цэрэг дайчдаар дамжуулан танай улс  орнуудын зэвсэгт хүчнүүдийн хөгжилд ч “Khaan Quest” өөрийн гэсэн хувь нэмрээ  оруулж байгаа гэдэгт итгэж байна.


“Khaan Quest” бол олон хэлийн ардыг  төлөөлсөн энхийг сахиулагч Та бүхний цэрэг эрсийн дайчин нөхөрлөлийн нэгэн  хуудас, Та бүхний амьдралын мартагдашгүй дурсамж болон үлдэх учиртай. Та бүхэн  цаг наргүй шаргуу хичээл сургуулилтынхаа чөлөө заваар монголын ард түмний зан  заншил, түүх, соёлын арвин баялаг өвийн зах зухтай боловч танилцаад, монгол  нутгийн үзэсгэлэн, монгол хүний найрсаг, сайхан сэтгэл, монгол цэргийн ур ухаан, үнэнч нөхөрлөлийг тээж эх нутгаа зориорой.

Манай  улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлогын бодит илэрхийлэл, бүс нутаг, олон улсын  түвшинд Монголын төр, засгаас дэвшүүлж буй олон санаачилгын дунд цар хүрээ, нэр  хүндээрээ түүчээлж Монголын Зэвсэгт хүчний нэрийн хуудас болж буй “Khaan Quest” сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын  Зэвсэгт хүчний Номхон далай дахь командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөр болон цэргийн албан хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудад гүн  талархал дэвшүүлье!

Монголчууд “Санаа зөв бол заяа зөв” гэж хэлдэг. Та бидний санаа  зорилго ариун бөгөөд шударга болохоор бидний зорьсон үйлс үргэлж өөдрөг  бүтэмжтэй байх болно гэдэгт итгэж байна. Та бүхэнд дахин талархал илэрхийлж, “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаанд  амжилт хүсье!

2012 оны 08 сарын 12






您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-16 12:32 , Processed in 0.065294 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表