网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 8546|回复: 1
打印 上一主题 下一主题

蒙古国举办首个图书节

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2012-9-18 11:17:08 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式

新华网乌兰巴托9月16日专电(记者石永春)蒙古国首个图书节15日在乌兰巴托苏赫巴托广场举行,总统额勒贝格道尔吉出席活动并号召“全民读书”。
  蒙古国总统今年8月24日发布命令,将每年9月的第二个星期六定为蒙古国图书节。当天,数十家图书公司参加书展,人们购书踊跃。乌兰巴托市还举办了一系列独具特色的主题展和主题日活动。

  额勒贝格道尔吉在开幕式上致辞说,当今蒙古国青少年宜放下酒杯拿起书,而长辈们应把买酒的钱用来给孩子们买书。他呼吁家家设立图书室,比赛看谁读书多。他还要求全国21省都要加强图书馆建设,有关部门向各省配送流动图书车,保障农牧区的孩子有书读。(完)
2#
 楼主| 发表于 2012-9-18 11:18:10 | 只看该作者
Ц.Элбэгдорж: “Номыг дээдэлсэн үйл хэрэг нэгэн өдөр эхэлж, мянга мянган өдөр үргэлжилнэ”




Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигийн дагуу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон ёслон тэмдэглэхээр болсон билээ. Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Номын баярын өдрийн ёслолын ажиллагаа” болов. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав, МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэг нар болон албаны хүмүүс, Ардын уран зохиолчид, номын садан болсон зохиолч, уншигчид, хэвлэлийн газруудын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Номын баяр”-ыг нээж хэлсэн үгэндээ “Сая би хүүхдүүдээс “хэдэн ном уншсан бэ гэж” асуулаа. Гэтэл тэд  доод тал нь 300, зарим бүр 1500 ном уншсан гэж хариулсан. Тэд 1500 ном уншаад зогсохгүй өөрөө номын сантай гэж ярьж байна. Тэгэхээр би энд нэг уриалга хэлэх гэсэн юм. Монголчууд өнөөдөр гартаа хундага барихаа больж байгаа. Харин оронд нь ном барих хэрэгтэй. Аав ээж, анд нөхөддөө архины оронд ном бэлэглэдэг болох нь зүйтэй. Уншсан номоо бие биендээ бэлэглэцгээе.

Айл бүхэн номын сантай болох ёстой. Айл өрхүүд номын сангаараа, хэн хамгийн олон ном уншсанаараа уралддаг, гадаа суухдаа уншсан номоо бие биендээ ярьж өгдөг болъё. Улс төр ярьж өөр хоорондоо маргахын оронд уншсан ном, уулзсан сайн хүмүүс, үзсэн газрынхаа тухай ярьж, нэгнийхээ мэдлэгийг баяжуулж байх хэрэгтэй. Энэ бол гайхамшигтай үйл хэрэг юм.

Өнөөдөр бас энд нэгэн сайн үйлс хэрэгжиж байна. Манай улсын 21 аймаг нийтээрээ явуулын номын сантай болох нь. Одоо эндээс 21 аймгийг чиглэн тусгайлан тоноглогдсон, зөөврийн номын сан бүхий “Фургон” автомашинуудыг илгээхэд бэлэн болоод байна. Нэг үе агентууд хөдөө орон нутагт очин худалдаа хийдэг байсныг хөдөөний хүүхдүүд мэдэж байгаа. Харин одоо ном аваачиж худалддаг үйлчилгээг бүх аймагт бий болгох гэж байна.

Ийм сайхан санаачилгуудыг бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн нийт ард иргэд, байгууллагууд өөрсдийн сайхан санаагаа дэмжиж байгаарай. Миний үүрэг бол Монголын ард түмний, хүн бүрийн санаанд орсон сайхан санааг дэмжихэд оршиж буй.  

Энэ үйл хэрэг нэгэн өдөр эхэлж байгаа ч, цаашид мянга мянган өдөр үргэлжлэх болно. Яагаад гэвэл энэ буянтай үйлс, энэ бол зөв үйлс юм. Энэ зөв үйлсэд оролцож буй нийт ард иргэддээ баярлалаа” гэв.  

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч аймаг орон нутгаасаа шалгаран ирсэн  хүүхдүүдэд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг гардуулж номын үзэсгэлэн худалдаатай танилцсан юм. Энэ үеэр ардын урлагийн тоглолтууд болж Чингис хааны 850 жилийн ойг тохиолдуулан 850 залуусын нэгэн зэрэг ном солилцох арга хэмжээ зохион байгуулагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх арга хэмжээнд оролцолж Эзэн Чингис хааны тухай профессор Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг солилцов.












您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-5-1 19:32 , Processed in 0.059541 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表