网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10512|回复: 1
打印 上一主题 下一主题

蒙古国总统查•额勒贝格道尔吉接见缅甸人权活动家、诺贝尔奖得主昂山素季

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2013-5-1 21:46:20 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
应蒙古国总统查•额勒贝格道尔吉之邀前来出席民主国家共同体部长级第7届会议的缅甸人权活动家、诺贝尔奖得主昂山素季于4月30日拜会了蒙古国总统查•额勒贝格道尔吉。

蒙古国总统查•额勒贝格道尔吉与缅甸人权活动家昂山素季进行了亲切友好的交谈。蒙古国总统向昂山素季详细地介绍了国家宫内摆放的成吉思汗时期历史文物、蒙古秘史书籍以及蒙古人民所奉行的大法律。

昂山素季和随员对匈奴时期蒙古包花形图案装饰十分感兴趣。蒙古国总统指出,蒙古人民自1989年启动民主运动以来,于1992年起依靠政治党派谈判以及民意测验顺利通过了宪法,并保障了市场社会和人权。
2#
 楼主| 发表于 2013-5-1 21:48:20 | 只看该作者
Монгол Улсын Ерөнхийлөгчид Мьянмарын Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи бараалхав



Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи бараалхав. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцсон юм.  
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нар уулзалтын үеэр энгийн халуун дотно яриа хөөрөө өрнүүллээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний унь, тоононы хээ хуар, эрдэнийн чулуун шигтгээ, бэлгэдлийн морин эрдэнэ, монгол бичээс хатгамаллан чимсэн гэрийн хөшиг, хүндэтгэлтэйгээр өрсөн номууд, эзэн Чингис хааны хөрөг хатагтайн сонирхлыг ихэд татсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Монголчуудын Чингисийн өмнөх үеийн болон Чингисийн үеийн түүхийг хураангуйлан товчоолсон “Монголын нууц товчоо” ном, монголчуудын даган мөрдөж байсан Их цааз хуулийг хүндэтгэн залсан болохыг эрхэмсэг хатагтай Ан Сан Су Чи-д тайлбарлав. Мөн гэрийн хөшигний хаяаг Хүннүгийн үеийн хээ хуараар  хөвөөлөн чимэглэснийг хатагтай АН Сан Су Чи болон түүний бараа бологчид ихэд сонирхож байв.
Монголчууд 1989 онд ардчилсан хөдөлгөөөнийг эхлүүлж, 1992 онд улс төрийн нам, хүчнүүдийн яриа, хэлэлцээ, ард иргэдийн санал асуулгад үндэслэн ардчилсан Үндсэн хуулийг баталж ардчилал, зах зээлийн нийгэм, хүний эрхийг баталгаажуулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч ярилаа.
Тэдний яриа үндэсний баяр ёслолын сэдвээр цааш үргэлжлэв. Монголчууд цагаан сар, үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бол Мьянмарт усны баяр хийж бие биеэ сэрүүцүүлэн ус цацаж нааддаг гэлээ.
Монгол Улсад Тамхины эсрэг хууль батлагдаж иргэд мөрдөж байгаа, улс орон даяар “Архигүй Монгол” аян өрнөж байгааг хатагтай Ан Сан Су Чи талархан сонсч Мьянмарт ч залуус архи сархад хэрэглэхийг таашаадаггүй ёс байдгийг ярьсан юм.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-30 07:09 , Processed in 0.087277 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表