网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5193|回复: 0
打印 上一主题 下一主题

Хятад урсгал сөрөн хөдлөв

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2009-10-21 21:17:40 | 只看该作者 |只看大图 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Өнөөдөр 13 цаг 41 минут by Ш.Мягмарсамбуу

Хятадын өмнө зүгийн 330 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажил өчигдөр эхэллээ. Чийг тунадас багатай хойд зүгийн нутгийг усжуулах ажлын хүрээнд өмнө зүгийн голуудын урсгалыг хойш нь эргүүлэх том хэмжээний төсөл эхэлж байгаа учраас эдгээр иргэнийг нүүлгэж байгаа юм. Нийтдээ 62 тэрбум ам.долларын зардалтай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хойд нутгийн хуурай нутгийг усжуулсанаар Дундад улсын хүнс тарианы шинэ төв болгохоор найдаж байна. Голын урсгалыг эргүүлэх төслийн улмаас Хятад аль хэдийнэ зарим улстай харилцаа нь муудаад байгаа. Тухайлбал, Брахмапутра ба Меконг мөрний ус ширгэж байгаагаас Зүүн өмнөд Азийн орнууд ба Энэтхэгтэй Хятад муудаад байгаа юм.


БНХАУ-ын Хубэй, Хэнань зэрэг төвийн мужуудаас 330 мянган хүнийг нүүлгэх ажил эхэлснийг аравдугаар сарын 18-ны өдөр “Синьхуа” агентлаг  мэдээлжээ. Голчлон Даньзянкоугийн усан сангийн ойролцоох тосгонуудын оршин суугчдыг шинэ нутагт нүүлгэх юм. Тэндхийн цэвэрлэгдсэн нутагт суваг боомт босгон төв ба өмнөд Хятадын Шар мөрөн зэрэг голын урсгалыг хойш эргүүлэн ус чийг муутай Хэнань, Хубэй мужууд ба Бээжин, Тяньжин хотуудын орчныг дайруулах өргөн цар хүрээтэй инженерын системийн хэсэг болгох аж. Нүүлгэн шилжүүлэлтийг хариуцахаар байгуулагдсан тусгай товчооны төлөөлөгчийн хэлснээр дээрх нутгаас хамгийн сүүлчийн тариачинг 2011 он гэхэд нүүлгэсэн байх ажээ. Шинэ нутагт нүүн ирсэн хүмүүст амьдралын сайн нөхцөлийг бий болгохоо Бээжин амласан юм. Нүүн ирсэн хүн бүрт 0,1 га газар өгөх бөгөөд тэдэнд зориулсан шинэ тосгонуудыг босгож байна. Мөн хүн бүр нь хорин жилийн турш жилдээ 600 юанийн нөхвөр авч байх гэнэ. Өнгөрсөн намар хямралын эсрэг авсан Бээжингийн төлөвлөгөөнд энэ өргөн цар хүрээтэй ажлын хөрөнгийг суулган өгсөн байлаа.
БНХАУ-ын нэн шинэ түүхэнд энэ нь хүмүүсийг нүүлгэн суурьшуулсан хоёр дахь том үйл явдал болно. 2006 онд Шар мөрний “Гурван голын хавцал”  (Санься) гэх дэлхийн томоохон усан цахилгаан станцыг барьж байгуулсан нутгаас 1,4 сая хүнийг нүүлгэн шилжүүлж байлаа.

Голуудын урсгалыг эргүүлэн тэр хавиас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх энэ өргөн цартай төслийн анхны санааг 1950-иад онд Хятадад ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд гаргасан ба усжуулалтын инженерийн мэргэжилтай Ху Жиньтаог засгийн эхэнд гарсаны дараа 2002 онд төслийг баталсан байна. Төслөөр өмнөдөөс хойд зүгт зүүн, төв, баруун гэсэн гурван том сувгийг байгуулах юм. Гурван сувгийг 50 жилийн дотор барьж дуусгах бөгөөд нийт зардал нь 62 тэрбум ам.доллар болох ёстой. 1130 км-ын урттай зүүн маршрутыг 2001 оноос эхлүүлсэн ба тэр нь Хятадын зүүн эргээс Бээжин  хүртэл VII зуунд ухсан Ханжоугийн Их сувгийн өргөтгөл болж байна. Өчигдөр нүүлгэх ажиллагааг эхлүүлсэн нь 2003 оноос хойш ажлаа эхэлсэн төв маршрут бөгөөд төв сувгийн урт нь 1300 км болно. Сувгийг 2014 онд ашиглалтад оруулна. Түүгээр жилдээ 50 сая шоо метр усыг хойд зүгт татаж байх ажээ.
Голын урсгалыг хойш эргүүлж, усан цахилгаан станцуудын далан босгох Бээжингийн төлөвлөгөө нь Хятадын өмнөд хөршүүдийг түгшээж байна. Зөвхөн Хятадын нутагт урсах Шар мөрний урсгалыг өөрчлөх нь Хятадын дотоод хэрэг бол бусад голууд нь хил дамжсан урсгал, гольдролтой. Юуны түрүүнд Хятад, Мьянма,Тайланд, Лаос, Кампуч, Вьетнамаар дамжин урсах 4350 км-ын урттай Меконг мөрөнд энэ маш их хамааралтай. Эдгээр орны  усны гол суваг нь Меконг болдог. Кампучийн эдийн засаг бүхэлдээ Меконгтай холбоотой. Тариан талбайгаа услах болон загас агнуурын томоохон голомт нь тэр мөрөн юм. Хятад Меконгод усан цахилгаан станцын гурван даланг бариад байгаа билээ. Дараагийн Циньхуанын даланг (УЦС-ын хүчин чадал нь 1750 мВт) 2010 онд ашиглалтад оруулах бөгөөд өөр хоёр том Сяованийн далан (УЦС- 4500 мВт) 2013 онд, Ножадугийн далан (УСЦ-5850 мВт) 2017 онд тус тус ашиглалтад орох төлөвлөгөөтөй. Өмнөд хөршүүд нь Хятадад байнгын сануулга өгөхөөс өөр хүчин мөхөс. Меконг мөрний усны нөөцийг ашиглах талаар гарах бүх маргааныг зохицуулах Меконгийн комисст Хятадад ордогүй ажээ.
Хятадын усны инженерүүдийн идэвхтэй ажиллагаанд Энэтхэг ч өмнөд хөршүүдээс нь дутахгүйгаар түгшиж байна. Брахмапутра мөрөнд далан барих гэсэн Хятадын төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт Дели, Бээжингийн хооронд маргааныг шинэ хүчээр өрнүүллээ. Түвдийн өндөрлөгөөс эхтэй 2,9 мянган км-ын урттай мөрөн Энэтхэгийн зүүн өмнөд мужууд ба Бангладешийн усан хангамжийн гол эх  сурвалж нь юм. Indian Express  сонинд бичсэнээр Хятад уг мөрөн дээр дунд зэргийн таван усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөжээ. Уг сонин баримт болгон Хятадын нутгаар урсах Брахмапутра мөрний дагуу баригдаж эхэлсэн байгууламжийн хиймэл дагуулаас авсан зургийг нийтэлсэн байна. Тэр зураг нь уг голд баригдаж байгаа нэгэн усан цахилгаан станц гэнэ. Энэтхэгийн сөрөг хүчин Ерөнхий сайд Маномахан Сингхээс Хятадад шахалт үзүүлэхийг шаарджээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Брахмапутра мөрөнд таван усан цахилгаан станц барих төлөвлөгөө байхгүй гэж Бээжин албан ёсоор мэдэгдлээ гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Вишну Пракаш мэдэгдэл хийв. Пракашийн хэлснээр Хятад уг гол дээр зөвхөн ганц жижиг усан сан байгуулах гэж байгаа ажээ. Энэтхэг уг голд далан байгуулахын эсрэг байгаа бөгөөд хойд хөршийнхөө үйл ажиллагааг анхааралтай ажиглах болно хэмээн төлөөлөгч хэлжээ.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-29 21:54 , Processed in 0.065941 second(s), 19 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表