网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 10034|回复: 1
打印 上一主题 下一主题

Дууны үг(歌词)7

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-4-8 19:10:43 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Халтар манан хөөрөг

Эргэн эргэн золгох бүрийдээ
Эрдэнийн чулуун хөөрөг зөрүүлнэ
Эцэг өвгөдийн заншил сахисан
Эрхмийн дээд заяа юмаа хө

Хайртай аавын минь үнэр шингэсэн
Халтар манан хөөрөг юмаа хө

Учран учран золгох бүрийдээ
Уран чулуун хөөрөг зөрүүлнэ
Эрийн жудгаар нөхрөө хүндэлсэн
Энэхэн сэтгэлийн уянга юмаа

Хайртай аавын минь үнэр шингэсэн
Халтар манан хөөрөг юмаа

Ахин ахин золгох бүрийдээ
Алтнаас цэнтэй хөөрөг зөрүүлнэ
Амин хэлхээ нутгаа сахисан
Андгай журмын жаяг юмаа хө
Хайрхан уулын минь бүтэн хэлтэрхий
Халтар манан хөөрөг юмаа хө

Хайртай аавын минь үнэр шингэсэн
Халтар манан хөөрөг юмаа хө
2#
 楼主| 发表于 2010-4-8 19:11:12 | 只看该作者
Нутаг минь ижий минь
Үг. Р.Ренчинмядаг     Ая Б.Магсаржав
         
Уул уулнаас содон
Хоргын хүрмэн тогоо
Ус уснаас тунгалаг
Тэрхийн цагаан нуур аа

Зунаар цас будравч
Сэтгэлд нэг л дулаахан
Зуун бээрийн алсаас
Дэргэд нь юм шиг санагдана даа

Үеэс үедээ залгуулсан
Өвөг дээдсийн голомт
Үрээс үрдээ өвлүүлсэн
Өрлөг түүхийн өлгий еэ

Холоос ирсэн шувууд
Хоргодоод үлдэхийг харлаа
Хонгор балчир насандаа
Даанч зүггүй явлаа даа

Хүн хүнийг харуулдан
Хүүгээ хүлээсэн ижий минь
Цаг цагийг элээсэн
Цал буурал аав минь дээ

Эргэх цагийн жамыг
Сөрөх л юм шиг бодлоо
Ижий аав л хоёроо
Мөнх л юм шиг саналаа даа
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-19 11:57 , Processed in 0.064874 second(s), 18 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表