网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 6602|回复: 4
打印 上一主题 下一主题

Үзэмчин хонь

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-5-21 09:04:34 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Үзэмчин омгийн хонь тал хээрийн хуурай уур амьсгалтай бэлчээрийн маллагаанд сайн зохицдог онцлогтой. Үзэмчин хонь чийрэг бие бялдартай, тавиу урт биетэй, өргөн, гүн цээжтэй том дугираг сүүлтэй байдаг.

Энэ омгийн хонь алсын отор хийхэд сайн зохицдог, төл нь амьдрах чадвар сайтай, хаврын цагт бусад ихэнх омгийн хоныг бодвол тарга хүчээр илүүтэй байдгийг судлан тогтоожээ. Хөдөө аж ахуйн яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд намар цагт Үзэмчин омгийн хонины хуц 55-60 кг, эм хонь 42,8 кг амьдын жинтэй, ноосны гарц хуц 1,9 кг, эм хонь 1,5 кг байна.
2#
 楼主| 发表于 2010-5-21 09:04:41 | 只看该作者
Барга хонь

Дорнод аймгийн Халөнбуйр, Сэргэлэн суманд голлон үржүүлж байгаа. Барга омгийн хонь нь тал хээрийн хуурай уур амьсгалд зохицсон, махлаг шинжтэй отроор маллахад сайн таргалдаг. Намар хуцны амьдын жин 75,1 кг, эм хонь 55,8 кг, ноосны гарц 1,2 кг болдог.

Барга хонины голлох ашиг шим мах өөх юм. Амьдын жингээр жирийн молнгол хониноос давуутай. Барга хонины сүүл ац хэлбэртэй өргөн дугуйвтар байдаг. Энэ омгийн хонь голдуу хар буюу улаан хүзүүтэй байдаг.
3#
 楼主| 发表于 2010-5-21 09:05:03 | 只看该作者
Чамаар омгийн хонь

Чамаар омгийн хонь бие бялдрын хувьд монгол хоньтой ойролцоо боловч гарал үүсэл, ноосны гарц, чанрын хувьд эрс ялгаатай хонь юм. Хувийн аж ахуйтанд байсан чамаар омгийн хоныг 1952 оноос Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд цуглуулан үржил селекцийн ажлыг төлөвлөгөөтэй зохиож ашиг шимийг нэмэгдүүлэн өсгөн үржүүлж байна.

Чамаар хуцны амьдын жин дундажаар 50-56 кг, ноосны гарц 2-3 кг, эм хонины амьдын жин 40-45 кг, ноосны гарц 1,7-2,0 кг байдаг. Говь тал хээрийн бүсэд чамаар хоныг сайжруулагчаар өргөн хэрэглэж байна. Чамаар хонь чийрэг, том биетэй, ууц нуруу тэгш, хөл урттай бэлчээрийн малалгаанд сайн цогцдог юм. Мах ноосны чиглэлд энэ омгийн хонь 18,5-30 см урт, ямааны үсгүй ноолуур завсрын болон сор үс бүхий шийрүүвтэр ноостой учраас энэ нь нэхмэл, хивсний үйлдврийн чухал түүхий болдог. Чамаар хонь зун намрын цагт бэлчээрийн сайн нөхцөлд хаврын амьдын жингийнхээ 30 хувь хүртэл нэмж тарга хүч авдаг. Нядлагын гарц 48-58 хувь, зуун хээлдэгчээс 100-104 хурга авч болно.
4#
 楼主| 发表于 2010-5-21 09:05:17 | 只看该作者
Дархад хонь

Хөвсгөл Ринчинхүлбэ, Улаан-уул, Баянзүрх сумдад дархад омгийн хоныг дээр үеэс эхлэн үржүүлж иржээ. Дархад омгийн хонь өндөх уулсын бүсэд нутагшсан ноосны гарцаар монгол хониноос илүүтэйн дээр ноолуур ихтэй, ямаан үс багатай, ширүүн ноостой хонь юм.

Ноосны _ноолуурын урт 9,7-10,2 см, сор 14,3-14,9 см болно. Хуцны намрын амьдын жин 70,9 кг, эм хонь 50,9 кг, ноосны гарц хуц 1,8 кг, эм хонь 1,4 кг. Дархад омгийн хонины хурга эхээсэ.э 3,8 кг амьдын жинтэй эхний 45 хоногт эрчимтэй өсч торнидог боловч 5 сарын 15 хүтэл өсөлт нь удааширч зун намрын улиралд бэлчээрийн ногооны ургац сайжрах үеэр өсөлт нь эрчимжиж эхээс ялгах үед 32,1-37,1 кг амьдын жинтэй болдог байна. Дархад омгийн хонь чийрэг бие цогцостой, биеийн үндсэн хэмжээний хувьд нутгийн монгол хониноос онц ялгагдахгүй, бэлчээрээр сайн таргалж зун, намрйын улиралд хаврын жингээ 43,5 хувиар нэмэгдүүлж таргалдаг байна.
5#
 楼主| 发表于 2010-5-21 09:05:33 | 只看该作者
Говь алтайн хонь

Говь алтайн омгийн хонийг эрт үеэс эхлэн тус аймгийн Бугат, Цээл, Цогт сумын малчин ард өсгөн үржүүлж ирсэн байна. Говь алтай омгийн хонь ширүүвтэр ноостой, өөхөн сүүлтэй. Энэ омгийн хонины ноос ямаан үс бага, зөөлөн урт, ноосны чанар, гарцаар монгол хониноос давуутай бөгөөд Говь алтай омгийн хуц 2,1 кг, эм хонь 25 кг ноос өгдөг. Ноос 15-18 см урт тул энэ ноосоор хийсэн хивс чанар сайтай болдог.

Энэ омгийн хонь махны гарц, сүүн шим, төлөрхөг чанар зэргээрээ монгол хониноос онцын ялгаагүй. Намрын амьдын жин дундажаар хуц 68,8 кг, :эм хонь 54 кг байдаг. Говь алтайн хонь гүн, өргөн цээжтэй зөв тавилт бүхий уртавтар хөлтэй, голдуу бор,% хар толгойтой буюу халзан зүстэй байдаг. Энэ омгийн хонь говь алтайн уулархаг ба говь, завсрын бүсийн нутагт тархан нутагшсан.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 17:10 , Processed in 0.066186 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表