网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5623|回复: 1
打印 上一主题 下一主题

Цахар

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-6-16 21:44:43 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
Цахар
Монгол улсын умард хил орчмоор суудаг цөөнх түмний нэг нь Сэлэнгийн цахарууд болно. Эд нь угтаа Хятадын Синьжян мужид Илийн цахар хэмээх 16 сум болж Бор талаар нутаглаж байжээ. Бас Тарвагатайн жанжны захиргааны нэгэн сум Эмилийн Хулстай гол, Цагаан Овоо хэмээх газар оршдог байв.
Эдгээр цахарууд нь манжийн түрэмгийлэгчид Зүүнгарыг дайлан сөнөөх үед 1758 Илийн газар хүн ардгүй эл хуль болсон учир энд тэндээс хүн нүүдлэн ирүүлж аж ахуй хийгээд зах хязгаарын сахиулахаар Долнуур, Хөх хотын тэндээс цахар 8 хошуунаас хүн тасалж нүүлгэн шинэ хязгаарыг батлан сэргийлэх цэрэг болгон суулгасан нь нутгийн торгуудтай өөлдтэй холилдон цахар хэмээх нэртэй холлимог ард болжээ. Тус хошууны хүн ард 1918 онд 75 өрх 246 ам байжээ.
1931 онд 135 өрх 751 ам байв. Ялгуунбаатар бэйсийн хошуу нь 1923 оноос Их түшиг уулын хошуу Зэлтэр гол сум гэгдэж байгаад 1927 онд тус хошуунаас байгуулсан Түшиг сум болжээ.
1936 онд Түшиг сум нь Цагааннуур сумтай нэгдэн 1942 он хүртэл Түшиг-Цагааннуур, 1942-1950 онд Цагааннуур, 1960 оноос Зэлтэрийн сангийн аж ахуй, Цагааннуур сум хэмээгдэх болжээ. Тус нутгийн хүн ам нь буриад, халх зэрэг ястантай холилдон сууж, хэл яриа, хэв заншил нь халхаас бараг ялгагдахгүй болжээ.
2#
 楼主| 发表于 2010-6-16 21:45:00 | 只看该作者
Казак
Монгол улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казакууд /хасаг/ юм. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ 1 мянга жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казакстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Массагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ. Сак аймгийн хойчис нь түрэгийн өвөг болох МЭӨ III зууны үеийн Усун, Канглы нар аж. Эд нар VIII зууны цагт Түрэг улс мөхсний дараа X зуун хүртэл Карлугийн улс, XI-XII зуунд Кимак, Кипчак, Караханидийн улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад XIII зууны эхээр Монголын эзэнт улсын харъяат болжээ.

Казак буюу касах, хасаг гэдэг нэр X зууны үеээс түүх сударт тэмдэглэгдэх болсон байна. XVII зууны эхээр Монголын Ойрад аймаг, тухайлбал, Зүүнгар улс Казакын хаант улсад цөмрөн, умардаас Бухар, Хивийн улсын феодалууд халдан түрэмгийлснээс Казакын хаант улс хүчин буурч, сарнин хуваагдаад нэг нь Орос улсыг түшин дагаж, зарим нь Синьжянд ойн гарч Манж чин улсын харъяат болсон байна. Ингээд XVIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харъяат казакууд Дорнод Туркестанд нутаглан, Хар Эрчис, Алтайн газраар суух болжээ.

Алтайн казакууд угтаа казакын дунд зуутын Керей овгийн хүмүүс бөгөөд тэд нар нь Уах керей, Абах керей, Ашамайлын гэсэн 3 янз болно. Үүнээс монголд шилжин нутаглагсад нь Абах керей, найман Казах болно. Абах керейчууд нь дотроо 12 овог байдгаас Мэркит, Кенсадак, Шимойын, Жастабан овгийнхон нэн цөөн бөгөөд зарим нь Монголд үгүй болно. Харин Найман казакууд нь Улаанхус суманд цөөвтөр байна. Түүнчлэн Ховд аймгийн Булган сумнаа Ители овог зонхилох бөгөөд Ховд сумнаа цоохор овогтон нутаглана. Орчин үед Казак ястан нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд багтан, түүний нэгэн бүрэн эрхт гишүүн нь болж аз жаргалтай амьдарч байна.
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 16:14 , Processed in 0.058561 second(s), 16 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表