网站首页设为首页收藏本站

蒙古语翻译事务所_蒙文翻译,蒙语翻译,新蒙文翻译

 找回密码
 注册
查看: 5191|回复: 0
打印 上一主题 下一主题

新蒙古语语法4

[复制链接]
跳转到指定楼层
1#
发表于 2010-8-10 15:49:24 | 只看该作者 回帖奖励 |倒序浏览 |阅读模式
[Засварлах]Дүрэм 58

Хашилт (< > ):
§
Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ. Жишээлбэл: 1846 онд К.марксын хэлсэн нь: “Ажилчин анги ... эвлэлийг бий болгоно. гэх мэт.
§
Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа гэх мэт. Үүнд “гавшгай” гэсэн нь чухамдаа гавшгай биш гэсэн санааг илтгэжээ.
§
Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ.
Тэмдэглэх нь
- Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ.
- Зохиолын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ.
- Олонд алдаршсан зарим ном, сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо, Гэсэрийн тууж гэх мэт.
[Засварлах]Дүрэм 59

Хаалт (( ) [ ]):
§
Дүгрэг хаалт, дөрвөлжин хаалт гэж хоёр зүйлийн хаалт хэрэглэнэ. Өгүүлбэрийн дотор тайлбар тодорхойлолт нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг хаалт дотор бичнэ. Жишээлбэл: Ангууч програм нь олон газар (аж ахуйн нэгж, пүүс компанийн бичиг хэргийн ажилтнууд, оюутнууд зэрэг) хэрэгцээтэй болох нь зайлшгүй гэх мэт.
§
Илтгэгчийн үгийг сонсогчид ямраар үзсэн, яасан тухай тэмдэглэлийг хаалтад хийнэ.
§
Дүгрэг хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сурахад хэцүү, харин, тогтмол чармайвал сурахад хялбар гэх мэт.
[Засварлах]Дүрэм 60

Богино зураасыг хэрэглэх (-):
§
Үгийн хагасыг нөгөө мөрт шилжүүлэхэд мөрийн эцэст үлдсэн хагас үгийн ард богино зураасыг тавина.
§
Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор д-р, нөхөр н-р, 10-р гэх мэт.
[Засварлах]Дүрэм 61

Урт зураасыг хэрэглэх ():
§
Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж—Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа
—сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.
§
Өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны ид халуун цаг—долдугаар сар гарлаа гэх мэт.
§
Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүү ай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай—гаталъя гэвэл гатална гэх мэт.
§
Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээлбэл: XVXX зууны үе, (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам), 1020 мянган төгрөг (арав хорин мянган төгрөг) гэх мэт.
[Засварлах]Дүрэм 62

Таслалтай зураасыг хэрэглэх (, ):
Зараа сохор номин зэрэг шавьж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүү туурайтан, —цөм сүүн тэжээлт амьтан болно.
[Засварлах]Дүрэм 63

Зүйлийн тэмдэг (§):
Дүрэм, заавар, ном зохиолд § гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. Жишээлбэл: §65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно. Манай тохиолдолд . . гэж тэмдэглэснийг анхаарна уу.
[Засварлах]Дүрэм 64

Дэс дарааллыг тэмдэглэх нь:
§
Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор буюу цагаан толгойн үсгээр дугаарлаж бичнэ. Хэд хэдэн давхар дарааллыг тэмдэглэхдээ эхлээд ром тоогоор, түүний доторх дугаарлалын тоог мөн цифрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус дугаарлана.
§
Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээлбэл: XX зуун, V бүлэг гэх мэт.
§
Дугаар гэсэн үгний оронд номерын тэмдэг -ыг хэрэглэж болно. Жишээлбэл: Энэ хүний паспорт болбол 1983 онд олгосон 272505 гэсэн номертой болно гэх мэт
您需要登录后才可以回帖 登录 | 注册

本版积分规则

Archiver|手机版|小黑屋|蒙古语翻译事务所 ( 蒙ICP备11002213号-2  

GMT+8, 2024-4-27 16:24 , Processed in 0.074976 second(s), 17 queries .

Powered by Discuz! X3

© 2001-2013 Comsenz Inc.

快速回复 返回顶部 返回列表